хамгийн сайхан зургууд
2014-05-08
5 sariin zurhai
Хонь Аз жаргал хаалга тогшиж байна! Эв найрамдал, хайр дурлалын бэлгэдэл болсон Сугар гараг 5 сарын 3-нд Хонины ордонд ирээд сарын сүүл хүртэл байх учир зүрх чинь хайраар дүүрч, үйл хөдлөл бүр ч уянгалаг болж эргэн тойрныхондоо нөлөөлж эхлэнэ. Шалтгаангүйгээр хүмүүст өгөөмөр хандмаар санагдаж, эерэг байх, энэрэнгүй байх талаар бодолхийлнэ. Гадаад байдалдаа өмнөхөөсөө илүү анхаарч, өдөр тутмын төрхөндөө тансаг, үзэсгэлэнтэй харагдахыг чухалчилна. Өвөл дуусч өсгийтэй гутал өмсөх цаг ирснийг од эрхэс хүртэл ингэж сайн мэдэрч шүү дээ.Бусдыг татах, сэтгэл булаах чадвар эрс нэмэгдсэнээр маргааныг эцэслэх, ятгах, өөрийнхөө шийдвэрт урвуулах тал дээр чи шилдэг нь байх болно. Энэ бол 5-р сарын чамд өгч буй бэлэг нь юм шүү. Тиймээс уур цухлыг тэвчиж ур ухаанаа л гаргаж байгаарай. Ганц биечүүдийн хувьд байгалийн төрөлх эмэгчин чанар энэ сард нөлөөлөхүйц өндөр байгаа учир хостой болох магадлал ихтэй. Төсөөлж ч байгаагүй хэн нэгэн чамайг гэсээр ирвэл татгалзаж болохгүй, шууд л зөвшөөрөх хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна. Сарын дундаас эхлээд амьдрал илүү баялаг, сонголт арвин, сюрприз олонтой болж өөрчлөгдөнө.Энэ үед мөнгө санхүү толгойд чинь эргэлдэж, хураах, цуглуулах, хөрөнгө оруулах гэх мэт эдийн засгийн үр өгөөжтэй зүйлд анхаарлаа хандуулна. Түүнээс гадна үнэт эдлэл, гэрийн чимэглэл, тавилга гэх мэт жижиг сажиг зүйлс ч амьдралд чинь чимэг нэмнэ. Идэвхтэй, гэхдээ өмнөх саруудаас хамаагүй үр дүнтэй байх боломжтой учир 5-р сарыг яаж зохицуулахаа сайтар төлөвлөөрэй. Мөн ганцаараа бүхнийг болгох гэж зүтгэхээс илүү бусдыг өөртөө урвуулж, хамтран ажиллах талаар бодолхийлэх хэрэгтэй шүү. Энэ сард стресс чамайг тойрон хүрээлэх хэдий ч Сугар гараг үргэлж гэрэл гэгээтэй, сайхан талыг нь харуулаад л байна. Хэрсүү, алдаа оноондоо хямгач байх л юм бол бүх зүйл нэгэн жигд өсч дэвжсэн гялалзсан сар байх нь ээ.

Comments


Бичлэг: 6 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн


zurag sonirholtoi medeelel

Сүүлийн бичлэгүүд

. шинэ загварууд
. sia chandelier
. домогт даашинзууд
. мөрөөдөл рүүгээ довтол
. 5 sariin zurhai
. 5 sariin zurhai

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд



Зохиогчийн эрх

© хамгийн сайхан зургууд




:-)
 
xaax